үйлчилгээ
Э-Транс ХХКомпани нь шилжүүлэн ачих терминалын төслөө хэрэгжүүлж эхэлснээс эхлэн терминал, агуулахдаа түшиглэн гаалийн хяналтын бүс, гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэх боломж нөхцлийг судлан шаардагдах бичиг баримт, стандартын дагуу хийгдвэл зохих ажлуудыг хийж гүйцэтгэн хүсэлтээ холбогдох газруудад хүргүүлснээр Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар гаалийн хяналтын бүс, баталгаат агуулах эрхлэх зөвшөөрөл авсан. Үүнтэй уялдан хяналтын бүсэд гаалийн нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх шаардлага тавигдсаны дагуу 2009 онд нэг цэгийн үйлчилгээний түр байрыг барьж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Э-Транс Ложистикс компани нь бие даан үйл ажиллагаа явуулах хугацаандаа гаалийн нэг цэгийн үйлчилгээний танхим бүхий офиссын байрыг барих зорилт тавин 2011 оны 09 сараас 2012 оны 12 сард ашиглалтанд оруулан улсын комиссд хүлээлгэн өгсөн.
Гаалийн нэг цэгийн үйлчилгээний танхим бүхий оффисын барилгын 1-р давхарт гаалийн нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх танхим / үүнд: гаалийн ахлах болон улсын байцаагч, хилийн мэргэжлийн хяналтын байцаагч нарын ажил үүргээ гүйцэтгэх өрөө тасалгаанууд, гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн нарын ажлын байр, банкууд, компанийн ачаа тээврийн алба болон цайны газар байрлана /, 2-р давхарт компанийн захиргаа удирдлагын өрөө тасалгаанууд, 3-р давхарт компанийн ажилчдын 9 айлын байр, зочид төлөөлөгчдийг байрлуулах 3 өрөө, подвалийн давхарт ажилчдын хувцас солих өрөө, халуун хүйтэн ус, агуулах, фитнессийн өрөө, 6 машины гарааш тус тус байрлаж байна.
Терминаль нь 2010 оны 9 сарын 21-нд гаалийн хяналтын бүсээр зарлагдаж 2011 оны 04 сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн үеэс гаалийн нэг цэгийн үйлчилгээг хяналтын бүсэд нэвтрүүлэн ажиллаж эхэлсэн. Хяналтын бүсэд 2015-2022 оны 6 сар хүртэл 75,272 тээврийн хэрэгсэл нэвтрүүлж гаалийн хяналт шалгалтыг зохион байгуулахад Гаалийн байгууллагатай хамтарч ажилласан.
Тус компани нь ачиж буулгах терминал байгуулах төслийн хүрээнд 2010-2012 оны хооронд агуулахуудыг барьж ашиглалтанд оруулсан бөгөөд гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэх боломжтой гэж үзсэний үндсэн дээр 1200 м² , 1500 м² талбайтай 2 агуулахыг гаалийн баталгаат агуулах болгож зарлуулахаар Гаалийн ерөнхий газарт хүсэлт хүргүүлсэн ба Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 09-р сарын 20-ний А/193 тоот тушаалаар 1500 м² талбай бүхий баталгаат агуулахад хүнд машиг механизм, тоног төхөөрөмж, 1200 м² талбайтай агуулахад төрөл бүрийн бараа, материал хадгалах зориулалттай “ Нээлттэй “ баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аван одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.
Гаалийн баталгаат агуулахад одоогийн байдлаар өргөх зөөвөрлөх, ачиж буулгах техник хэрэгсэл, ачаа барааний жинг тодорхойлох авто пүү зэрэг тоног төхөөрөмж ажиллуулж байна. Ачаа барааны нөхцөл байдлаас шалтгаалан шаардлагтай тоног төхөөрөмжүүд, машин техникүүдийг холбогдох газруудаас түрээсээр авч хэрэглэдэг.
Тус компанийн ажил үйлчилгээний гол хэлбэр нь ачаа шилжүүлэн ачих үйл ажиллагаа юм. Манай ачаа шилжүүлэн ачих терминаль одоогийн байдлаар Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулж байгаа бусад терминалуудаас газар нутгийн байрлалаараа ихээхэн давуу талтай бөгөөд импортын барааг тээврийн хэрэгслээс хөдлөх бүрэлдэхүүнд, экспортын барааг хөдлөх бүрэлдэхүүнээс тээврийн хэрэгсэлд шилжүүлэн ачих үйлчилгээг үзүүлж байна. Ачаа шилжүүлэн ачих терминаль нь бүрэн хүчин чадлаараа ажиллавал 1 өдөрт 34 вагон сард 1012 вагон нийт жилд 800,000 тн ачааг шилжүүлэн боломжтой. Манай компани нь төмөр замын ачаа тээврийн үйл ажиллагааг улам өргөжүүлэх, ачаа барааны нэр төрлийг олшруулах зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд зарим төрлийн тээврийн үйл ажиллагааг өөрийн хүч бололцоонд түшиглэн зохион байгуулан ажиллаж байна.
Төмөр замаар ачаа тээвэрлэх үйл явц нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын худалдан авах чадвараас ихээхэн шалтгаалдаг бөгөөд сүүлийн жилүүдэд улс орны эдийн засгийн хэлбэлзэл, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын худалдан авах чадвар, бараа эргэлт багассан зэргээс шалтгаалан компанийн үйл ажиллагаа тодорхой хэмжээнд багассан байдал өмнөх жилүүдийн үйл ажиллагаанд судалгаа хийж үзэхэд харагддаг.
Бид цаашид тээвэр ложистикийг бүрэн утгаар нь хөгжүүлэн, олон улсыг холбосон тэргүүлэх зэрэглэлийн терминалыг Монголд бий болгох, компанийн үндсэн үйл ажиллагааг сайжруулах, хүний нөөцийн тогтвортой хөгжлийн бодлого хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.