НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
Компанийн зүгээс ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд байнга анхаарч ирсэн бөгөөд нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар компанийн хөдөлмөрийн дотоод журамд тодорхой тусган түүний дагуу үйл ажиллагаагаа явуулдаг.
Нийгмийн хариуцлагыг компаниас дараах 2 үндсэн чиглэлээр хэрэгжүүлэхийг зорьж, бодлого боловсруулан ажиллаж байна.
Үүнд:
Хамт олонд чиглэсэн
Хүрээлэн буй орчинд чиглэсэн
Нийгмийн хариуцлагын талаар хийгдсэн зарим ажлаас дурьдвал:
- Компанийн ажилчдад зорилсан дасгал, бие бялдарын өрөөг тохижуулсан
- Хичээл сургалтын танхим, тоног төхөөрөмжийг шинээр тохижуулсан
- Компанийн 2 ажилчны 2 хүүхдийн сургалтын төлбөрийг 100%, 2 хүүхдийн 1 жилийн төлбөрийг компаниас төлсөн.
- Ажилчдын мэдлэг боловсролыг дэмжих үүднээс давхардсан тоогоор 16 ажилтныг компанийн зардлаар сургаж дадлагажуулах ажлыг хийж гүйцэтгэсэн.
- Үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн удирдах байгууллагатай нягт хамтран ажиллаж өндөр настан, ахмад ажилтан, хүнд өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй болон амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлогтой иргэдэд тодорхой хэмжээний хандив тусламжийг хүргүүлдэг.
- Компанийн дотоод журамд зааснаар жил бүр Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болон Шинэ жилээр ажилчдынхаа хүүхдүүдийг баярлуулж, ажилчдын ажиллах урам зориг, идэвх зүтгэлийг дэмжиж 5-8 ажилчдыг хөдөлмөрийн аварга ажилтнаар шалгаруулж байна.
- Компанийн байгууламжийн эргэн тойронд болон оффисийн хажуу талаар нийт 800 ширхэг шар хуайс, голт бор, улиас, хайлаас тарьж ургуулсан.
Мөн ажилчдынхаа амралт, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх тал дээр ихээхэн анхаарч ажиллаж ажилчдынхаа болон тэдгээрийн гэр бүл, хамтран ажилладаг байгууллагуудынхаа дунд урлаг, спортын уралдаан тэмцээнийг байнга зохион байгуулж явуулдаг ба Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудын хооронд зохион байгуулдаг урлаг, спорт, бүтээн байгуулалтын арга хэмжээнүүдэд идэвхитэй оролцож ирсэн.