Э-Транс ложистикс Хувьцаат компанийн толгой компани болох Э-Транс Хязгаарлагдал
хариуцлагтай компани нь 2007 оноос Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багийн
нутагт төмөр зам дагасан байрлалд салбар зам барин ачаа шилжүүлэн ачих терминал
байгуулах төсөл хэрэгжүүлснээр манай компанийн үйл ажиллагааны эхлэл тавигдсан
гэж үздэг.
2007-2008 онд шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтыг хийж ашиглалтанд
оруулсан бөгөөд 2009 оны 4 дүгээр сард анхны тээврийн хэрэгслээс вагонд шилжүүлэн
ачих ажлыг хийж гүйцэтгэсэн.
2010 онд шилжүүлэн ачих терминалынхаа үйл ажиллагааг тусгаарлан Э-Транс
ложистикс хязгаарлагдмал хариуцлагатай компанид шилжүүлсэн.
2012 оны 04 сард Монголын Хөрөнгийн бирж дээр бүртгүүлэн хувьцаат компани болсон
ба нийт хувьцааныхаа 16,7 хувийг олон нийтэд санал болгон, 924 сая төгрөгийн хөрөнгө
оруулалт татан техник тоног төхөөрөмж, барилга байгууламж, дэд бүтцээ сайжруулах,
бүтээн босох ажлыг зохион байгуулсан.
2011-2022 оны хооронд тус компани нь ZOOMLION маркийн автокран, 5 тонны даацтай
бага оврийн ус зөөвөрлөх болон 2 тонны даацтай өөрөө буулгагч бүхий хогны машин,
ачааг өргөж буулгаж зөөвөрлөх зориулалттай 3 тонны даацтай 2 ш, 5 тонны даацтай 1
ш сэрээт ачигч, Прусс-20, DD200 маркийн хятад дунд оврын жип автомашинууд болон
Julang 945 маркийн дунд оврийн универсал трактор зэрэг техник тоног төхөөрөмжийн
шинэчлэлт, гаалийн нэг цэгийн үйлчилгээ бүхий өөрийн оффисийн байр,
1200 м² , 1500 м² агуулах,
уурын зуух барьж ашиглалтанд оруулсан зэрэг бүтээн байгуулалт хийсэн
байна.
2011 онд Э-Транс ложистикс ХХК-нд үйл ажиллагаа нь шилжин ирснээс хойш нийт
29,396 вагон буюу ойролцоогоор 1,881,344 тонн ачааг шилжүүлэн ачиж гаалийн
хяналтын бүсдээ 75,272 машин техник хүлээн авч харилцагч байгууллага, аж ахуйн
нэгж, иргэдэд үйлчилсэн байна.