Мэдээ, мэдээлэл
Хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг шаардах эрхийг хэрэгжүүлэх тухай
"Э-Транс ложистикс" ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч "Э-Транс" ХХК-ийн хувьцааны эзэмшил 2024 оны 10 сарын 16-ны өдөр 75 хувийг давсан бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн "Э-Транс ложистикс" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-ийн ээлжит бус хурлаар Компанийн тухай хуулийн 54.4 дахь заалтыг үндэслэн бусад хувьцаа эзэмшигчдийн хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг шаардах эрхийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Уг хурлаар “Э-Транс“ ХХК-нд хувьцаагаа худалдан авах зөвшөөрлийг олгож, хувьцаагаа эргүүлж худалдаж авах хувьцааны үнийг 118.08 төгрөгөөр, хувьцаа худалдан авах саналын эхлэх өдрийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөр, санал дуусах хугацааг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг дуустал байхаар тогтоосон болно. Шаардлагатай мэдээллийг https://drive.google.com/file/d/15_Z2zTmQXakSae29Ng9uMyMSTHq-ZfV7/view?usp=sharing холбоосоор татаж авна уу.
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар
“Э-ТРАНС ЛОЖИСТИК” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1-р баг Төмөр замын өргөн чөлөөний гудамж, 04-411-т байрлах “Э-Транс Ложистикс” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2024 оны 04 сарын 30-ны өдөр 10:00 цагт болно. Хурал зохион байгуулах газрын хаяг: “ БиДиСек ҮЦК “ ХК-ийн https://agm.mn/ цахим системээр Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдөр: 2024 оны 04-р сарын 01-ний өдөр Хурлаар хэлэлцэх асуудлууд: 1. Компанийн санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын дүгнэлт 2. Компанийн 2023 оны үйл ажиллагааны тайлан 3. Компанийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд хийгдсэн Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлт бүхий тайланг батлах 4. Компанийн 2024 оны бизнес төлөвлөгөөг батлах 5. ТУЗ-ийн 2024 оны цалин урамшууллын төсөв батлах 6. ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох 7. Ногдол ашгийн талаар гаргасан шийдвэрийг танилцуулах Хурлын материал, гарах шийдвэрийн төсөл болон холбогдох баримт бичигтэй ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд “БиДиСЕК ҮЦК” ХК-ийн төв оффис, компанийн цахим хуудас, Facebook дэх пэйж хуудас болон доорх цахим хаяг, утсаар хурал зохион байгуулах комиссын дарга С.Ганбат, Б.Онон нараас холбогдох мэдээллийг авч танилцах боломжтой. Холбоо барих:90999494, 99043165 И-мэйл хаяг: etranslogistics999@gmail.com, etranslogistics@hotmail.com ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
ХЭХ зохион байгуулах системийн танилцуулга
Хувьцаа эзэмшигчдийн хурал зохион байгуулах системийн хэрэглэгч талын танилцуулга Холбох линк: https://www.facebook.com/photo?fbid=944709063828237&set=pcb.944712410494569
Ногдол ашиг хуваарилах боллоо.
“Э-Транс Ложистикс" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №01 тоот тогтоолоор компанийн 2023 оны цэвэр ашгаас нийт 277,200,000.00 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон олгохоор шийдвэрлэлээ. https://mse.mn/mn/news/11923
Ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулав.
https://www.schcd.mn/?p=14531
Хувьцаа эзэмшигчдийн хурал зохион байгуулах программын танилцуулга
Хувьцаа зэмшигчдийн хурал 2023 оны 04 дүгээр сарын 28-ны 10:00 цагт хурал зохион байгуулах систем / agm.bdsec.mn /-ээр зохион байгуулахаар Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гарсан. Хувьцаа эзэмшигч нартаа дээрх системийн хэрэглэгч талын танилцуулгыг фэйсбүүк хуудсаараа дамжуулан хүргэж байна. Фэйсбүүк линк: https://www.facebook.com/ETranslogisticsJSC/
Хувьцаа эзэмшигчдийн хурлын зар
“Э-ТРАНС ЛОЖИСТИК” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1-р баг Төмөр замын өргөн чөлөөний гудамж, 04-411-т байрлах “Э-Транс Ложистикс” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2023 оны 04 сарын 28-ны өдөр 10:00 цагт болно. Хурал зохион байгуулах газрын хаяг: https://agm.bdsec.mn/-ээр дамжуулан Цахим хэлбэрээр зохион байгуулна. Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдөр: 2023 оны 04-р сарын 03-ны өдөр Хурлаар хэлэлцэх асуудлууд: 1. Компанийн санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын дүгнэлт 2. Компанийн 2022 оны үйл ажиллагааны тайлан 3. Компанийн 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд хийгдсэн Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлт бүхий тайланг батлах 4. Компанийн 2023 оны стратеги төлөвлөгөөг батлах 5. ТУЗ-ийн 2023 оны цалин урамшууллын төсөв батлах 6. ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох 7. Ногдол ашгийн талаар гаргасан шийдвэрийг танилцуулах Хурлын материал, гарах шийдвэрийн төсөл болон холбогдох баримт бичигтэй ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд “БиДиСЕК ҮЦК” ХК-ийн төв оффис, компанийн цахим хуудас, Facebook дэх пэйж хуудас болон доорх цахим хаяг, утсаар хурал зохион байгуулах комиссын дарга С.Ганбат, Б.Онон нараас холбогдох мэдээллийг авч танилцах боломжтой. Холбоо барих: 90999494, 99043165 И-мэйл хаяг: etranslogistics999@gmail.com, etranslogistics@hotmail.com ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
Ногдол ашиг хуваарилна.
Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр компанийн 2022 оны мөнгөн хөрөнгийн үлдэгдэлээс нэгж хувьцаанд 3 төгрөгний ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэв. Үзэх линк: https://mse.mn/mn/news/10639
2021 оны ногдол ашгаа тараалаа.
“Э-Транс Ложистикс” ХК-ийн 2021 оны ногдол ашиг болох нэгж хувьцаанд 0 төгрөг 95 мөнгө /татвар суутгасан дүн/ тараасныг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн төвлөрсөн хадгаламжийн дансанд байршууллаа.
Гэрэлтүүлэг шинэчлэв.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2021 оны 10-р сарын 26-ны 1/943 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг үндэслэн компанийн удирдлагын шийдвэрээр Замын-Үүд сумын 1-р баг Төмөр замчдын өргөн чөлөөний гудамжны “ Соёмбо “-той уулзвараас 3-ын хаалт хүртэлх улсын чанартай автозамын хажуугийн 15 ширхэг шонгийн гэрэлтүүлгийг 2022 оны 10-р сарын 17-ноос 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрүүдэд шинээр сольж Замын-Үүд сумын комисст хүлээлгэн өгөв.