Түүхэн замнал

2021

Гаалийн хяналтын бүсдээ нийт 14,677 тээврийн хэрэгсэл нэвтрүүлж хяналт тавьж ажилласан.

2020

Анх удаагаа 363 хувьцаа эзэмшигчиддээ 231,000,000 төгрөгийн ногдол ашгийг хуваарилсан.

2016 05

Э-Транс ложистикс ХХК нь шилжүүлэн ачилт хийснээс хойш нийт 1.482.240 тонн буюу 23.160 вагон ачааг тээвэрлэсэн бахдам амжилттай ажиллаж байна.

2016 03/17

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн “Хэрэглэгчдийн итгэмжит шилдгийн шилдэг хамт олон“

2016 01

Монголын хөрөнгийн бирж ТОП-20 индексээр шалгаруулж гэрчилгээ олгосон нь тус компанийг олон нийтэд таниулахад үнэтэй хувь нэмэр болсон.

2015 11

Үндэсний татварын албаны дээд шагнал 2015 оны Шилдэг татвар төлөгч байгууллага “Хөх дэвтэр“-ийн эзэн

2015

Компанийн түүхэнд хамгийн өндөр буюу 7369 вагон ачаа ачсан.

2014

Үндэсний татварын албаны “Шилдэг татвар төлөгч” аж ахуйн нэгж

2014 05-12

Нийт 54 ширхэг салхин цахилгаан станцны зориулалттай хийгдсэн салхин сэнсний далбааг ( нэг бүрийн урт 46 м, өргөн 2,5 м, хүнд 10 тн ) тавцант вагонд ачин, зориулалтын бэхэлгээгээр бэхлэх ажлыг Олон улсын тээврийн “ Ларгус “ компанийн ажилчидтай хамтран хийсэн нь олон төрлийн ажлын туршлага солилцсон шинэ ажил боллоо.

2012 12

Оффисын барилгыг улсын комисст албан ёсоор хүлээлгэн өгч одоо үйл ажиллагаагаа явуулж байна.


Төмөр замаар ачаа тээвэрлэх, шилжүүлэн ачих ажилд компанийн нөөц бололцоо, хүч хэрэгслийг ашиглан тээвэрлэх боломжтой бүх төрөл, зүйлийн ачааг тээвэрлэх зорилтыг тавин ажиллаж байгаа бөгөөд үүний нэг тод жишээ нь Монгол улсад анх удаа ачигдсан тавцант вагонд урт ачаа ачих үйл явц юм.
2012 05

Гаалийн нэг цэгийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаагийнхаа хувьд байгууллагын тохижилт үйлчилгээг чанаржуулах зорилтыг тавьж татсан хөрөнгө оруулалт, өөрийн үйл ажиллагааны орлогоороо гаалийн нэг цэгийн үйлчилгээ, компанийн ажил үйлчилгээ явуулах оффисын барилгыг барихаар барилгын ажлыг эхлүүлсэн.

2012 04/09

Э-Транс ложистикс ХХК нь өөрийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд шаардлагатай хөрөнгө босгох, компанийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод болгох үүднээс Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэн Хувьцаат компанийн статустай болж нийт 42,600,000 хувьцаа гарган нийт хувьцааны 16,7 хувийг олон нийтэд санал болгон 924 сая төгрөгийн хөрөнгө оруулалт татсан.


Энэ нь Монголын хөрөнгийн бирж дээр дэд бүтцийн салбарт анх удаа IPO-гоо босгосон анхны компани болж үнэт цаас, хөрөнгийн биржийн түүхэнд тэмдэглэгдэж үлдлээ.
2010

Э-Транс ХХК нь шилжүүлэн ачих терминалаа Э-Транс ложистикс ХХК-нд шилжүүлж үйл ажиллагааг нь бие даалган явуулсан.


Э-Транс ложистикс ХХК шилжүүлэн ачих терминалыг хэрэглэгч байгууллага, иргэд, аж ахуйн нэгжид таниулах, хэрэглэгчийг татах, найдвартай түнш байгууллага болох ажлуудыг үе шаттай зохион байгуулснаар одоо тухайн салбартаа тэргүүлэгч компани болсон гэж үздэг.
2009 12/31

Дорноговь аймгийн Хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага

2009 09/17

Анхны шилжүүлэн ачилтыг хийж гүйцэтсэн.

2008-2009

Шилжүүлэн ачих терминалын 1200 м² , 1500 м² хэмжээтэй 2 агуулах, хашаа, ачилтын талбайн цементаспальтан хатуу хучилттай зам, гаалийн нэг цэгийн үйлчилгээ бүхий түр оффисын байр, ажилчдын цайны газар, амралтын байр, ачилтын талбайн өндөрлөсөн тавцан зэрэг олон ажлуудыг хийсэн.

2007-2008 03/17

Салбар зам амжилттай ашиглалтанд оруулснаар шилжүүлэн ачих терминалын үндэс суурь тавигдсан.

2008 04/28

Э-Транс Хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багийн нутагт шав тавьж газар шорооны ажил хийж эхэлснээр шилжүүлэн ачих терминал барьж байгуулах төслөө хэрэгжүүлж эхэлжээ.

2003 12/30

Нийгмийн даатгалын найдвартай шимтгэл төлөгч байгууллага

Монгол улсын Уул уурхайн яамны “ Тэргүүний уурхайчин “ цол тэмдэг, Монголын Залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медаль, “ Уурхайчны алдар” алтан медалиудаар тус компанийн ажилчид шагнуулсан.